Тэгри параглайдинг клуб · Улаанбаатар

Шувуу мэт нисэх эрх чөлөө.

Хамтдаа нисье, хамтдаа аялая

Гүйлгээд хөөрье

01 · Хөөрөлт

Анхны нислэгээ мэргэжлийн нисгэгчтэй

Тандем нислэг гэдэг нь мэргэшсэн нисгэгчтэй хамт 2 хүний зориулалттай параглайдераар нисэх юм. Параглайдингаар өмнө нь нисэж үзээгүй байсан ч оролцож болно. Нисгэгч хөөрөлт, нислэг болон буултыг бүхэлд нь удирдах тул та аюулгүй байдлын зааварчилгааг дагаж, нислэгийн гайхалтай мэдрэмжийг мэдрэхэд л хангалттай. Хөөрөхдөө бага зэрэг гүйгээд, дараа нь тэнгэрт хөөрөн, уулс, байгалийн үзэсгэлэнг дээрээс нь шувуу мэт дүүлэн нисч хараарай.

  • 3–20 минут
  • 100 кг хүртэл
  • 6 наснаас дээш
Байршил
Баянзүрх хайрхан уул, Батсүмбэр явах замд Нарийн ам
Хориглох заалт
Жирэмсэн, 100кг дээш жинтэй
Анхны нислэгээ мэргэжлийн нисгэгчтэй
Хөөрөх цэг · 1 782 м

02 · Термал

Нислэгийн хугацаа, үнэ

Хоёр төрлийн зорчигчтой нислэг. Аль алиныг нь мэргэжлийн нисгэгч tandem далавчаар нисгэнэ.

Нислэгийн бичлэг: 30.000₮

03 · Аялал

Удахгүй болох аялал

Клубын зохион байгуулдаг аялал, семинарт бүртгүүлээрэй. Аялал бүрийн хөтөлбөр, үнэ, багтсан зүйлсийг дэлгэрэнгүйгээс харна.

04 · Сургалт · P1

Анхан шатны сургалт

Анхан шатны P1 түвшний сургалт нь онол болон практик дээр суурилж явагдана. Сургалтын явцад 20-30 удаагийн нислэг хийгдэж таны гараа болон буултыг сайжруулна. Цаашлаад клубд элсэж үргэлжлүүлэн суралцаж явах боломжтой. Сургалтын цагийг суралцагч багш 2 тохиролцоно. Цаг агаараас хамаарч бэлтгэл сургалтын байршил өөр өөр газраас явагдана. Нисч явах үеийн техник, цаг агаарын мэдээлэл, нөөц шүхэр задлах зэрэг хичээлүүд орно.

Нийт сургалтын цаг
20 цаг
Хугацаа
1~2 сар
Төлбөр
1.500.000₮

04 · Сургалт · P2

Ахисан шатны сургалт

P2 түвшинд сургалтанд уул хярлаж нисэх, газар зүйн байршлаас хамаарч өндөр авах, нислэгийн симулятор дээр нөөц шүхэр задлах зэрэг хичээлүүд орно. Сургалт онол болон практик дээр суурилна.

Нийт сургалтын цаг
20 цаг
Хугацаа
1 сар
Төлбөр
1.500.000₮

04 · Сургалт · SIV

SIV буюу аюулгүй ажиллагааны сургалт

Сургалтыг олон улсын багш зааварлагч болон дотоодын сургагч багш нар хамтран сургалт орно. Тус сургалтанд P2 болон түүнээс дээш түвшний нисгэгч нарыг нисгэдэг тул таны түвшин хамгийн багадаа P2 түвшинд нисдэг байх шаардлагатай. Сургалт төлбөр, онгоцны тийз, зочид буудал, хоол унд, даатгал, замын унаа гэх мэт зардлуудыг тухайн сургалтанд явах нисгэгч 100% хариуцна.

Байршил
Олон улс болон Монгол улс
Шаардлага
Хамгийн багадаа P2 түвшин

04 · Сургалт · P2 ба түүнээс дээш

Parawinch

Parawinch ашиглан параглайдерыг газраас татаж хөөргөх техник, аюулгүй ажиллагаа болон зөв нислэгийн аргачлалд суралцана. Сургалтаар: • Parawinch төхөөрөмжтэй зөв ажиллах • Татлагын үед зөв хөөрөлт хийх • Олсны таталтын үед нислэгээ зөв удирдах • Өндөр авах, олсоо аюулгүй салгах • Аюулгүй ажиллагаа болон онцгой нөхцөлд зөв арга хэмжээ авах Газраас хөөрөөд, агаарт чөлөөтэй нисэх чадвараа хөгжүүлээрэй!

Төлбөр
500.000₮
Хугацаа
3-5 хоног

04 · Сургалт · P1-P3

Анхан шатнаас ахисан шат хүртэл

P1, P2, P3 анхан шатнаас ахисан шат хүртэл таны ганцаарчилан нислэг хийж суртал сургалт үргэлжилнэ. Та сургалтанд уул хярлаж нисэх, агаарын урсгал олж өндөр лүү термалдаж нисэх, газар зүйн байршлаас хамаарч өндөр авах, нислэгийн симулятор дээр нөөц шүхэр задлах зэрэг хичээлүүд орно. Сургалт онол болон практик дээр суурилна.

Төлбөр
3.000.000₮
Хугацаа
2-3 сар

05 · Буулт

Тэгри клубын баг

Манай Тэгри параглайдер клуб 2024 онд Монголын Параглайдингийн холбоонд 6 дахь клубээр элссэн байна.

Сургагч багш

Цогоо Мягмардорж

2020 оноос хойш нислэг үйлдэж байгаа 2 удаагийн аюулгүй ажиллагааны сургалтыг Турк улсад эзэмшсэн. Дотоод болон гадаадын тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн.

  • 2022 онд Chinggis fly цэг онож буух төрөл 2-байр
  • 2022 Солонгос улсад World cup Asian Ocean 159 хүнээс 102-р байр
  • 2023 онд Chinggis fly холын зайн тэмцээнд 3-р байр
  • 2024 онд УАШТ цэг онож буух төрлөөр 3-р байр
  • 2024 онд Mongolia cup цэг онож буух төрлөөр 1-р байр
  • 2025 Япон улсад зохион байгуулагдсан засвар үйлчилгээний сургалтанд амжилттай хамрагдаж APPI T1 зэрэг хамгаалсан
  • 2026 Хятад улсад Parawinch операторын сургалтанд хамрагдаж амжилттай хамгаалж Винч оператор эрх авсан
  • 2026 онд Mongolian Cup тэмцээнд цэг онож буух төрлөөр 2-р байр
Ч

Сургагч багш

Т. Чулуунбат

2016 оноос хойш нислэг үйлдэж 2 удаагийн аюулгүйн ажиллагааны сургалтыг Турк улсад эзэмшсэн. Дотоод болон гадаадын тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн.

  • Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан
  • 2022,2023 онуудад Турк улсад аюулгүй ажиллагааны сургалтанд амжилттай хамрагдсан
  • 2026 Хятад улсад Parawinch операторын сургалтанд хамрагдаж амжилттай хамгаалж Винч оператор эрх авсан

Клубын гишүүд

Клубд элсэх
  • Ариунтунгалаг
  • Мөнхдэлгэр
  • Мягмарбаатар
  • Төрболд
  • Ашид
  • Сансар
  • Пүрэвжаргал
  • Дагва
  • Чулуунбат
  • Цогоо Мягмардорж
  • Энхзул
  • Төгөлдөр
  • Амгалан
  • Амарсайхан
  • Дарамжав
  • Төмөрбат

Эргэлдэн, уул нуруудын дээгүүр алсыг тольдон нисэх нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж биш гэж үү!

Албан ёсны борлуулагч

Дараах брэндүүдийн бүтээгдэхүүнийг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг.

Niviuk лого

Niviuk

Испанийн Niviuk брэндийн албан ёсны борлуулагч

Skywalk лого

Skywalk

Германы Skywalk брэндийн албан ёсны борлуулагч

Sky Paragliders лого

Sky Paragliders

Чехийн Sky Paragliders брэндийн албан ёсны борлуулагч

Flymaster лого

Flymaster

Португалын Flymaster брэндийн албан ёсны борлуулагч

Supair лого

Supair

Францын Supair брэндийн албан ёсны борлуулагч

Icaro 2000 лого

Icaro 2000

Италийн Icaro 2000 брэндийн албан ёсны борлуулагч

Газардлаа

Дараагийн нислэг таных.

Нислэгийн төрлөө сонгоод цагаа захиална уу. Асуух зүйл байвал утсаар холбогдоорой.

Нислэгийн эрхийн бичиг

Хайртай дотны хүмүүстээ тэмдэглэлт өдрөөр нь шувуу мэт нисэх чөлөөт нислэгийн эрхийн бичиг бэлэглээрэй!

Нислэгийн эрхийн бичиг

Ямар нислэгийн карт авахаа сонгоод хүсэлтээ үлдээгээрэй.