Сургалт

P1-P3 түвшин

Онол болон практик дээр суурилсан гурван шатны сургалт. Анхан шатаас эхлээд өөрөө нисдэг нисгэгч болно.

Анхан шатны сургалт

01 · P1

Анхан шатны сургалт

Анхан шатны P1 түвшний сургалт нь онол болон практик дээр суурилж явагдана. Сургалтын явцад 20-30 удаагийн нислэг хийгдэж таны гараа болон буултыг сайжруулна. Цаашлаад клубд элсэж үргэлжлүүлэн суралцаж явах боломжтой. Сургалтын цагийг суралцагч багш 2 тохиролцоно. Цаг агаараас хамаарч бэлтгэл сургалтын байршил өөр өөр газраас явагдана. Нисч явах үеийн техник, цаг агаарын мэдээлэл, нөөц шүхэр задлах зэрэг хичээлүүд орно.

Нийт сургалтын цаг:

20 цаг

Хугацаа:

1~2 сар

Төлбөр:

1.500.000₮

Анхан шатны сургалт — бүртгүүлэх

Мэдээллээ үлдээгээрэй, багш тантай холбогдож цагаа тохирно.

Ахисан шатны сургалт

02 · P2

Ахисан шатны сургалт

P2 түвшинд сургалтанд уул хярлаж нисэх, газар зүйн байршлаас хамаарч өндөр авах, нислэгийн симулятор дээр нөөц шүхэр задлах зэрэг хичээлүүд орно. Сургалт онол болон практик дээр суурилна.

Нийт сургалтын цаг:

20 цаг

Хугацаа:

1 сар

Төлбөр:

1.500.000₮

Ахисан шатны сургалт — бүртгүүлэх

Мэдээллээ үлдээгээрэй, багш тантай холбогдож цагаа тохирно.

SIV буюу аюулгүй ажиллагааны сургалт

03 · SIV

SIV буюу аюулгүй ажиллагааны сургалт

Сургалтыг олон улсын багш зааварлагч болон дотоодын сургагч багш нар хамтран сургалт орно. Тус сургалтанд P2 болон түүнээс дээш түвшний нисгэгч нарыг нисгэдэг тул таны түвшин хамгийн багадаа P2 түвшинд нисдэг байх шаардлагатай. Сургалт төлбөр, онгоцны тийз, зочид буудал, хоол унд, даатгал, замын унаа гэх мэт зардлуудыг тухайн сургалтанд явах нисгэгч 100% хариуцна.

Байршил:

Олон улс болон Монгол улс

Шаардлага:

Хамгийн багадаа P2 түвшин

SIV буюу аюулгүй ажиллагааны сургалт — бүртгүүлэх

Мэдээллээ үлдээгээрэй, багш тантай холбогдож цагаа тохирно.

Parawinch

04 · P2 ба түүнээс дээш

Parawinch

Parawinch ашиглан параглайдерыг газраас татаж хөөргөх техник, аюулгүй ажиллагаа болон зөв нислэгийн аргачлалд суралцана. Сургалтаар: • Parawinch төхөөрөмжтэй зөв ажиллах • Татлагын үед зөв хөөрөлт хийх • Олсны таталтын үед нислэгээ зөв удирдах • Өндөр авах, олсоо аюулгүй салгах • Аюулгүй ажиллагаа болон онцгой нөхцөлд зөв арга хэмжээ авах Газраас хөөрөөд, агаарт чөлөөтэй нисэх чадвараа хөгжүүлээрэй!

Төлбөр:

500.000₮

Хугацаа:

3-5 хоног

Parawinch — бүртгүүлэх

Мэдээллээ үлдээгээрэй, багш тантай холбогдож цагаа тохирно.

Анхан шатнаас ахисан шат хүртэл

05 · P1-P3

Анхан шатнаас ахисан шат хүртэл

P1, P2, P3 анхан шатнаас ахисан шат хүртэл таны ганцаарчилан нислэг хийж суртал сургалт үргэлжилнэ. Та сургалтанд уул хярлаж нисэх, агаарын урсгал олж өндөр лүү термалдаж нисэх, газар зүйн байршлаас хамаарч өндөр авах, нислэгийн симулятор дээр нөөц шүхэр задлах зэрэг хичээлүүд орно. Сургалт онол болон практик дээр суурилна.

Төлбөр:

3.000.000₮

Хугацаа:

2-3 сар

Анхан шатнаас ахисан шат хүртэл — бүртгүүлэх

Мэдээллээ үлдээгээрэй, багш тантай холбогдож цагаа тохирно.

APPI Educational system

APPI Educational system

Танд амжилт хүсье!