Нислэгийн цаг захиалах

Зорчигчтой нислэг

Tandem буюу хоёр хүнд зориулсан, хоёр хүний суудалтай гэсэн утгатай ба та хоёр хүний зориулалтын далавч болон нислэгийн төхөөрөмжөөр мэргэжлийн нисгэгчийн урд зорчигч болон сууж, шувуу мэт нисэх эрх чөлөөг олгодог.

Нислэгийн хугацаа, үнэ

Нислэгийн бичлэг: 30.000₮

Үргэлжлэх хугацаа:

40-60 минут

Жингийн хязгаар:

30-100 кг хүртэл

Насны хязгаар:

6 наснаас дээш

Хориглох заалт:

Жирэмсэн, 100кг дээш жинтэй, Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн

Байршил:

Зорчигчид тавигдах шаардлага

  • Нас: 6 наснаас дээш
  • Жин: 100 кг хүртэл
  • Нислэгийн үеэр нисгэгчийн зааврыг дагаж мөрдөх боломжтой байх
  • Нислэгийн өмнө согтууруулах ундаа хэрэглээгүй байх

Дараах тохиолдолд нислэг үйлдэхгүй

  • Жирэмсэн
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн
  • Мансууруулах/сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн
  • Нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх эрүүл мэндийн нөхцөлтэй
  • Нисгэгчийн зааврыг биелүүлэх боломжгүй

Цаг агаар, салхины нөхцөл болон нислэгийн аюулгүй байдлаас шалтгаалан захиалсан цагийг өөрчлөх эсвэл нислэгийг цуцлах боломжтой.

Нислэгийн цаг захиалах

Нислэгийн төрөл, өдөр, цагаа сонгоод мэдээллээ бөглөнө үү.

Төлбөр шилжүүлэх данс

Голомт банк

140015001415134097

Хүлээн авагч: Мягмардорж Цогоо

Гүйлгээний утга: нэр, утасны дугаар, нисэх өдөр бичнэ үү.

Утсаар: +976 8066 6346

Нислэгийн хувцас

  • Тухайн өдрийн цаг агаарт тохирсон хувцас
  • Бээлий
  • Салхи нэвтрэхгүй куртка
  • Ууланд алхахад тохиромжтой гутал
1Нислэгийн төрөл
2Нисэх газар
Газрын зураг
Газрын зураг
3Өдөр, цаг

Нээлттэй цагуудыг ачаалж байна…

4Таны мэдээлэл

Хүн бүрийн жин 100 кг хүртэл байна.

5Параглайдингийн нислэгийн эрсдэлийн мэдэгдэл

Параглайдингийн нислэг нь агаарын спортын төрөл бөгөөд тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг.

Нислэгийн үеэр цаг агаар, салхи, тоног төхөөрөмж, хөөрөлт болон буулт, газар нутгийн нөхцөл, хүний үйлдэл болон бусад урьдчилан таамаглах боломжгүй шалтгаанаас үүдэн дараах эрсдэлүүд үүсч болзошгүйг зорчигч ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

  • Бэртэл, гэмтэл авах
  • Хүнд болон ноцтой гэмтэл авах
  • Яс хугарах, бие махбодын гэмтэл авах
  • Удаан хугацааны эмчилгээ, нөхөн сэргээх шаардлагатай болох
  • Хөдөлмөрийн чадвараа түр болон удаан хугацаагаар алдах
  • Байнгын биеийн гэмтэл, хөгжлийн бэрхшээлтэй болох
  • Маш ховор тохиолдолд амь нас хохирох эрсдэл үүсэх боломжтой.

Би дээрх эрсдэлийг ойлгож, параглайдингийн зорчигчийн нислэгт өөрийн хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр оролцож байна.

Би өөрийн эрүүл мэндийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгсөн бөгөөд нислэгийн өмнөх болон нислэгийн үеийн аюулгүй ажиллагааны заавар, нисгэгчийн өгсөн зааврыг дагаж мөрдөнө.

Миний өөрийн буруу үйлдэл, худал мэдээлэл өгсөн байдал, аюулгүй ажиллагааны заавар зөрчсөнөөс үүссэн эрсдэлийн талаар хариуцлага хүлээхээ ойлгож байна.

Цаг агаар, салхины нөхцөл болон бусад аюулгүй ажиллагааны шаардлагаас шалтгаалан нислэгийг хойшлуулах, өөрчлөх эсвэл цуцлах боломжтойг мөн ойлгож байна.

Гарын үсэг
Энд хуруу эсвэл хулганаар гарын үсгээ зурна уу

Цагаа сонгоогүй байна

Нийт: 200.000₮ (НӨАТ ороогүй үнэ)

Нислэгийн эрхийн бичиг

Хайртай дотны хүмүүстээ тэмдэглэлт өдрөөр нь шувуу мэт нисэх чөлөөт нислэгийн эрхийн бичиг бэлэглээрэй!

Нислэгийн эрхийн бичиг

Ямар нислэгийн карт авахаа сонгоод хүсэлтээ үлдээгээрэй.